images

INDOVAC ВАКЦИН КОВИД-19-ИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭМЭЛТ ТУНГААР БАТЛАГДАВ

МЭДЭЭ

2023-05-04

294

Индонезийн төрийн өмчит Bio Farma компанийн үйлдвэрлэсэн нь IndoVac вакциныг насанд хүрэгчдэд нэмэлт тунгаар хэрэглэж болох зөвшөөрлийг авав. Bio Farma компанийн гүйцэтгэх захирал Хонести Басир Индонезийн Хүнс, эмийн хяналтын үндэсний агентлаг (BPOM) Pfizer вакцинаар дархлаажсан 18 ба түүнээс дээш насны хүмүүст IndoVac вакциныг нэмэлт тун болгон ашиглах зөвшөөрлийг (EUA) олгосон талаар мэдээлэв. Үүний өмнө IndoVac вакцин Sinovac, AstraZeneca вакцинд хамрагдсан хүмүүст нэмэлт тунгаар хэрэглэх зөвшөөрөл авчээ. Гүйцэтгэх захирлын хэлснээр IndoVac вакцин Pfizer, Sinovac, AstraZeneca вакцины дараахь нэмэлт тун болгон ашиглах зөвшөөрөл авч байгаа тус бүтээгдэхүүн аюулгүй байдал, чанарын шаардлагыг  бүрэн хангаж, дэлхийн бусад вакцинтай эн зэрэгцэж байгааг харуулж байгаа ажээ.

Эм зүйн туршилтын үр дүнгээр IndoVac вакцин дархлаа тотоолтын хувьд сайн, аюулгүй болох нь тогтоогдож, Omicron хувилбарын эсрэг эсрэгбиетийн болон саармагжуултын титрийг нэмэгдүүлэх боломжтойгоо харуулжээ.

Мөн Индонезийн Халал бүтээгдэхүүний баталгааны агентлаг тус вакцинд халал гэрчилгээ олгож, Шашны зөвлөлийн тэргүүн вакцины халал байдлын талаар  мэдэгдэл (фатва) гаргасан байна. Энэ нь Bio Farma компанийн удирдлагын үзэж буйгаар IndoVac вакцины дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.

IndoVac вакциныг уургийн “recombinant subunit” технологид суурилан бүтээв. Энэ оны 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Индонез Улсад КОВИД-19-ийн идэвхтэй халдварын 14205 тохиолдол бүртгэгдсэн байна.