images

ТАЙЛАНДАД РЕСТОРАН, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, БАРИЛГЫН БИЗНЕСИЙН БҮРТГЭЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА

МЭДЭЭ

2023-04-24

272

Тайландын Хаант Улсад өнгөрсөн сард л гэхэд нийтдээ 300 тэрбум баатын хөрөнгө оруулалт бүхий 9179 шинэ бизнес бүртгүүлсэн гэж тус улсын Худалдааны яамнаас мэдэгджээ. Тухайлбал, ресторан, үл хөдлөх хөрөнгө, барилгын бизнесийн бүртгэл 2023 оны эхний улиралд нэмэгдсэн нь Тайландын эдийн засаг тогтвортой сэргэж буйн нотолгоо юм гэж Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин мэдэгдэв. Худалдааны яамнаас гаргасан мэдээллийн дагуу үл хөдлөх хөрөнгийн салбарт 752 шинэ бизнес бүртгүүлсэн (нийт шинэ бизнесийн 8 хувь) бол  барилгын салбарын 699 компани (нийт шинэ бизнесийн 7 хувь), ресторан/зочид буудлын үйлчилгээний 440 компани (нийт шинэ бизнесийн 5 хувийг) тус тус бүртгүүлжээ.

Шинээр бүртгэгдсэн бизнесийн байгууллагыг хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь дараахь байдлаар ангилсан байна. Үүнд:

  • 1 сая баат бүхий дүрмийн сантай 5,943 аж ахуйн нэгж (нийт шинэ бизнесийн 64.75 хувь),
  • 1-5 сая баатын дүрмийн сантай 3,090 аж ахуйн нэгж (нийт шинэ бизнесийн 33.66 хувь),
  • 100 сая баатын дүрмийн сантай 117 аж ахуйн нэгж (нийт шинэ бизнесийн 1.27 хувь),
  • 100 сая баатаас дээш дүрмийн сантай 29 аж ахуйн нэгж (нийт шинэ бизнесийн 0.32 хувь) байна.