images

ИНДОНЕЗ УЛС ДАЛ МОДНЫ ТОСНЫ ЭКСПОРТЫГ ХЯЗГААРЛАНА

МЭДЭЭ

2023-01-02

202

Дэлхийн хэмжээнд дал модны тосыг хамгийн ихээр үйлдвэрлэдэг Индонез Улс дотоодын хэрэгцээгээ хангах үүднээс тус бүтээгдэхүний экспортыг хязгаарлах шийдвэр гаргажээ. Тухайлбал, тус улсын Засгийн газраас дал модны тос экспортлох хэмжээг дотоодод шаардлагатай байгаа нийт хэмжээнээс зургаа дахин бууруулах шийдвэр гаргаж, 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох талаар тус улсын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын захирал Буди Сантосо мэдэгдсэн байна. Ирэх оны 4 дүгээр сард болох Рамадан, Эид шашны баяр ёслолын үеэр дотоодын хэрэгцээ эрс нэмэгддэг тул дотоодын нийлүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгааг тэрээр онцолжээ. Индонезийн тус алхам нь тус бүтээгдэхүний үнийг өсгөж, хоёр дахь том экспортлогч Малайзын экспортыг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж Блүмберг үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн Баасан гарагт дал модны тосны фьючерсийн үнэ 2.2 хувиар нэмэгдэж, нэг тонн нь 4,178 рингит буюу 949 ам.долларт хүрчээ.