images

БАНПУ КОМПАНИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, НОГООН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН СТРАТЕГИ НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

МЭДЭЭ

2023-03-13

206

Тайландын сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэгчдийн нэг БАНПУ компаниас сүүлийн жилүүдэдсэргээгдэх эрчим хүч, цэвэр технологи, ногоон эрчим хүчний нэг цэгийн үйлчилгээний шийдэл бүхий бизнесийн шинэ стратеги үр дүнгээ өгч байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал СомруэдиЧаймонгкол мэдэгдэв. Мөн компанийн үйл ажиллагааны 60 хувийг эрчим хүчний технологи, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт, 40 хувийг хийн түлшний эрчим хүч үйлдвэрлэхэд чиглүүлж буй талаар ярьжээ. Энэхүү шинэ стратегийн дагуу тус компани нь 2023-2025 оны хооронд илүү ногоон, шинэлэг технологид суурилж эрчим хүчний нөөц, эрчим хүч үйлдвэрлэл (нүүрс олборлолт, хий), эрчим хүчний технологи гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх юм. БАНПУ компани нь одоогоор Индонез, Австрали, Хятадад нүүрс олборлож байна. Тус копмани Номхон далайн эргийн дагуу орших 8 улсад нийт 4264 мегаваттын хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж буй бөгөөд батерей, цахим хөдөлгөөн, хэрэглээ, эрүүл мэнд, батерейны дахин боловсруулалт зэрэг шинэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэж Гүйцэтгэх захирал Сомруэди Чаймонгкол мэдэгдэв. Тухайлбал, БАНПУ нь батерейны бизнесээ өргөжүүлэх зорилгоор Durapower Holdings Pte Ltd (Durapower) дахь хувьцаагаа 47.68%-иас 65.10% хүртэл нэмэгдүүлж, энэ оны 2 дугаар сард нэмэлт 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус компанийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2022 оны 12 дугаар сарын байдлаар 87 хувиар өсөж, 7,693 тэрбум долларт хүрч, цэвэр ашиг 282 хувиар өсөж, 1,162 тэрбум доллар болжээ.