images

ТАЙЛАНДЫН ПУКЕТ МУЖИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-03-20

190

Пукетийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл энэ онд цар тахлын өмнөх түвшинд хүрсэн бөгөөд заах зээл дээр бэлэн байгаа орон сууц, усан сан бүхий харшийн дийлэнхийг гадаадын иргэд худалдан авсан байна гэж Пукетийн Үл хөдлөх хөрөнгийн нийгэмлэгээс мэдэгджээ. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Паттанан Писутвимолийн мэдэгдснээр өнгөрсөн оноос эхлэн орон сууц, тансаг зэрэглэлийн хотхоны борлуулалт эрс нэмэгдсэн байна. Зах зээл сэргэсэнтэй холбогдуулж өнгөрсөн онд тус мужид зочид буудал, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн нийт 823 шинэ төслийг эхлүүлэхээр болжээ. "2023 он нь Пукетийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд алтан жил байх болно. Өсөлт үргэлжилсээр байх болно" гэж тэрээр хэлжээ. Тус нийгэмлэгийн мэдээлснээр өнгөрсөн онд тус мужид нийт 4,163 орон сууц, тансаг зэрэглэлийн харшийг борлуулжээ (2019 онд 4,398 нэгжийг худалдаалсан байна). Харьцуулахад цар тахалтай байсан 2020, 2021 онд тус тус 2767, 3143 нэгжийг тус мужид борлуулжээ. Одоогийн байдлаар нийт худалдан авагчийн дийлэнхийг Европынхон, тэр дундаа ОХУ, Германы иргэд байгаа ажээ. Эдгээр хүмүүс Тайландын иргэн эхнэр, нөхрийнхөө нэрийн дор орон сууц худалдан авсан байна. Цаашид хятадын худалдан авагчдын тоо нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн эрэлт өсч, үүнийг дагаж үнэ өснө гэж дээрх нийгэмлэг үзэж байна.