images

ТАЙЛАНДЫН “НОРА” ҮНДЭСНИЙ БҮЖГИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЖЭЭ

МЭДЭЭ

2023-04-03

190

Өмнөд Тайландын уламжлалт “НОРА” бүжгийн үзүүлбэрийг олон улсын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байна. “НОРА” нь Тайландын өмнөд хэсгийн хувьд нийгэм, соёлын чухал өв бөгөөд тус үзүүлбэр дуу, бүжиг, хөгжмийг хослуулсанараа онцлог юм. Мөн “НОРА”-гийн жүжигчид урт, хиймэл төмөр хумс зүүдгээрээ мөн өвөрмөц ажээ. Тайландын Засгийн газар тус үзүүлбэрийг үе дамжуулан хийж жүжигчин, мастерыг дэмжин, сурталчилж ирсэн бөгөөд ийнхүү ЮНЕСКО-гийн  биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “НОРА” үзүүлбэрийг олон улсын тавцанд цаашид сурталчлахад дэм болно гэж тус яам найдаж байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар Тайландын Хаант Улс хүн төрлөхтний биет бус соёлын өвийн жагсаалтад гурван төрлийг бүртгүүлээд байгаа ажээ. Үүнд 2018 онд “Кон” багтай бүжгийн жүжиг, 2019 онд “Нуад Тай” уламжлалт массаж болон “НОРА” бүжгийн үзүүлбэр багтаж байна. “Кон” нь Тайландын эртнээс уламжлалтай бүжгийн үзүүлбэр бөгөөд жүжигчид үндэсний хувцас, алтан титэм өмсч, хөгжим, дуу, уран зохиол, бүжиг, зан үйл, гар урлалын элементийг хослуулсан юм. Энэхүү үзүүлбэр нь 1352-1765 оны Аюттая Хаант Улсын үеэс эхтэй ажээ. Харин “Nuad Thai” нь Тайландын уламжлалт массаж  бөгөөд өвчтөний бие, эрч хүч, бүтцийг тэнцвэржүүлж, энергийн урсгалын тогтворжуулдаг байна.