images

БНХАУ-ААС НИЙТ 40 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2023-04-03

219

Малайзын Ерөнхий сайд Датук Сери Анвар Ибрахимийн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд БНХАУ-аас нийт 170 тэрбум ринггит буюу 40 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал хийсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Датук Сери доктор Замбри Абдул Кадир, Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн сайд Тэнку Зафрул, Тээврийн сайд Энтони Локе, Орон нутгийн хөгжлийн сайд Нга Кор Минг, Шинжлэх ухаан, технологи, инновацийн сайд Чан Лих Кан болон Аялал жуулчлал, соёл, урлагийн сайд Датук Сери Тионг Кинг Синг нар багтжээ. Айлчлалын үеэр хоёр орны 1000 орчим бизнесийн төлөөлөгчоролцсон Малайз-Хятадын Бизнес форумыг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн хооронд 19 баримтбичиг байгуулжээ. Ерөнхий сайд Анвар БНХАУ-тай хоёр талын улс төр, худалдааны стратегийн харилцааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Малайзад бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад таатай орчин бий болгохын чухлыг онцолж, байгуулсан 19 баримт бичгийн хүрээнд хятадын талаас нийт 40 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болж буй нь Малайзын эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулагчид итгэл өндөр байгаагийн илрэл хэмээн дүгнэв. БНХАУ нь сүүлийн 14 жилийн хугацаанд Малайзын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бөгөөд 2022 онд нийт худалдааны хэмжээ 110.6 тэрбум ам.доллар (488 тэрбум RM) болсон байна. Мөн БНХАУ өнгөрсөн онд нийт 55.16 тэрбум рингит буюу 12.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Малайз дахь хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулагч болжээ. Малайзын Статистикийн хорооны мэдээгээр 2022 онд Малайзаас БНХАУ-д хийсэн нийт экспорт 9.4%-иар өсч, 210.62 тэрбум рингит буюу 47.84 тэрбум ам.доллар болсон бол БНХАУ-аас Малайзад хийсэн нийт импорт мөн онд 276.50 тэрбум рингит буюу 62.78 тэрбум ам.доллар болжээ.