ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
2024-10-02
Хэрэв танд яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол Тайландын аль ч утаснаас 191 руу залгана уу.
Хэрэв танд эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй бол Тайландын Хаант Улсын аль ч үүрэн телефоны оператороос 191 дугаарт залгаж, үйлчилгээ авах боломжтой. Тайландын ихэнх эрүүл мэндийн үйлчилгээ нь олон улсын стандартад нийцдэг Зарим олон улсын хувийн эмнэлэгт гадаад хэлний орчуулагч байдаг ч зарим орон нутгийн эмнэлэгт англи хэлний орчуулгын үйлчилгээ үзүүлдэггүй.
Хэрэв танд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол дараахь холбоосоор орж, холбогдох мэдээллийг авах боломжтой.
- Бангкок, Тайландын төв хэсэг, Тайландын өмнөд хэсэг, Тайландын зүүн хойд хэсэг
- Чианг Май ба Тайландын хойд хэсэг
АНХААРУУЛГА: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь иргэдийн эмчилгээний төлбөр, эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон аливаа төлбөрийг төлөхгүй бөгөөд үүнтэй холбоотой баталгааг тайландын аль ч эмнэлгийн байгууллагад гаргаж өгөх боломжгүй.
ЗӨВЛӨМЖ
Тайландын Хаант Улсад эрүүл мэндийн үйлчилгээ өндөр төлбөртэй байдаг тул иргэд та бүхэн тус улсад аялал жуулчлал болон бусад зорилгоор зорчихдоо олон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна. Олон улсын даатгалын үйлчилгээг сонгохдоо дараахь зүйлсийг анхаарна уу.
- Олон улсын эрүүл мэндийн даатгал: Тайландын эмнэлэг чанартай үйлчилгээ үзүүлдэг ч төлбөр нь өндөр байдаг. Ялангуяа хувийн эмнэлэг болон гадаад хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөр өндөр байдаг тул даатгалтай байх нь эрсдэлийг бууруулах болно.
- Яаралтай тусламж: Олон улсын даатгалд хамрагдсанаар яаралтай тохиолдолд эмчилгээний зардлыг даатгал төлөх боломжтой.
- Даатгалын хамрах хүрээ: Тайландад зорчихоосоо өмнө даатгалын компаниас даатгалд хамрах эмнэлэг болон эмнэлгийн үйлчилгээг тодруулах нь чухал.
- Тусламж үйлчилгээ авахад хялбар: Тайланд дахь эрүүл мэндийн байгууллагууд олон улсын даатгалтай иргэдэд хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлдэг тул цаг хэмнэх давуу талтай.