Нутаг дэвсгэр:
|
- Нутаг дэвсгэрийн хэмжээ: 513.120 км2 талбай (Дэлхийд 50-д ордог);
- Байршил: Зүүн Өмнөд Азид оршдог;
- Хөрш: Малайз, Мьянмар, Лаос, Камбож;
|
Хүн ам:
|
- Хүн амын тоо: 69,8 сая (2023 он);
- Үндэс, угсаа: 97,5% тай үндэстэн, 1,3% бирм, 1,1% бусад үндэстэн;
- Дундаж наслалт: Эрэгтэй 71, эмэгтэй 76;
- Хүйсийн харьцаа: 0,98 эрэгтэй/1 эмэгтэй;
|
Албан ёсны хэл:
|
Тай хэл;
|
Шашин:
|
Хүн амын 92,5% нь буддист. Бурхан шашин нь Тайландын төрийн шашин бөгөөд тайчууд буддизмын теравада урсгалыг дагадаг. Хүн амын 5,4% нь ислам, 1,2% нь христ, 0,9% нь бусад шашныг шүтдэг.
|
Нийслэл:
|
- Бангкок;
- Хүн ам: 11,07 сая (нийт хүн амын 15.3%);
|
Засаг захиргааны нэгж:
|
|
Үндэсний баяр:
|
- 12 дугаар сарын 05-ны өдөр – Хааны эцгийн төрсөн өдөр;
|
Улс төрийн тогтолцоо
|
Засаглалын хэлбэр:
|
Үндсэн хуульт хаант улс
|
Хааны нэр:
|
- Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Бодиндрадебаяаваранкун буюу Х Рама (His Majesty the King Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun of Thailand)
- 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан ширээнд заларсан
|
Парламент:
|
- Төрийн хууль тогтоох байгууллага нь Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаас бүрдэх Үндэсний Ассамблей юм. Төлөөлөгчдийн танхим 500, Сенатын танхим 250 гишүүнтэй;
- 2014 оны 5 дугаар сарын 22-ны генерал Прают Чан-о-ча цэргийн эргэлт хийж, Засгийн газар, Парламентыг тарааж, Үндсэн хуулийг /Хааны тухай 2 дугаар бүлгээс бусдыг/ хүчингүй болгож, түр Үндсэн хууль баталж, улс даяар цэргийн онцгой байдал тогтоосон. Генерал Прают Чан-о-ча-гийн тэргүүлсэн “Амгалан тайван байдал, хэв журмыг сахиулах үндэсний зөвлөл /National Peace and Order Maintaining Council/-ийг байгуулан, улмаар цэргийнхэн голлосон Засгийн газрыг тус тус байгуулж, генерал Прают Чан-о-ча-г Ерөнхий сайдаар томилсон. Үндэсний Хууль тогтоох Ассамблей, Үндэсний шинэчлэлийн зөвлөл, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг армийнхан шууд байгуулан ажиллуулж ирсэн;
- Цэргийнхний боловсруулсан Шинэчлэлийг эрчимжүүлэх тухай Замын зураглалын дагуу Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуулийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Сонгуулийн дүнд тус улсын Ерөнхий сайд асан Таксин, Йинглак нарыг дэмжигч “Пeу Тай” (Тайчуудын төлөөх нам - Pheu Thai) нам 136 суудал, Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-г Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн, цэргийнхний үүсгэн байгуулсан “Палан Прачарат”(Иргэдийн хүч чадал - Palang Pracharath Party) нам 115 суудал, тэрбумтан Танатон Жуангрунгуангкит (Mr. Thanathorn Juangroongruangkit)-ийн шинээр байгуулсан, ялангуяа Бангкок хотын залуусын дунд ихээхэн нэр хүнд олсон “Шинэ ирээдүй” (Future Forward Party) нам 80 суудал, Тайландын хамгийн ууган улс төрийн нам болох Ерөнхий сайд асан Абисит Вежжаживагийн тэргүүлсэн Ардчилсан нам (Democrat Party) 52 суудал, “Пүмжайтай” (Тайландын Бахархал - Bhumjaithai Part) нам 51 суудал тус тус авсан. Сонгуулийн дүнд аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах болзол хангаагүй тул Хаан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий сайд генерал Прают Чан-о-чаг дахин Ерөнхий сайдаар томилох, 36 (дэд сайд нар ороод) гишүүнтэй эвслийн танхим байгуулах зарлиг гаргасан;
- Парламентын 2023 оны 05 дугаар сарын сонгуульд нийт 52,238,594 сонгогчдын 75,22% буюу 39,284,752 сонгогч санал өгсөн нь 1992 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон юм. Сонгуулийн дүнгээр сөрөг хүчний “Урагш тэмүүлэх” (Move Forward-Kao Klai Party) нам хамгийн олон (151) суудал авч, ялалт байгуулсан. Тус нам Парламентын сонгуульд суудал авсан 7 намтай нэгдэж, 313 гишүүнтэй эвсэл байгуулахдаа цэргийн дэглэмтэй өмнө эвсэж байгаагүй, түүнийг дэмжээгүй намтай эвсэл байгуулах болзол тавьсан юм. Байгуулагдсан эвсэл Парламентын хоёр танхимын дэмжлэг авах тохиолдолд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх байсан ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн “Урагш тэмүүлэх” намын дарга Пита Лимжанронрат зохих дэмжлэгийг авч чадаагүй. Үүний улмаас сонгуульд удаах олонхын санал буюу 141 суудал авсан “Тайчуудын төлөөх” нам “Pheu Thai - Phak Phuea Thai Pary” 11 улс төрийн намаас бүрдсэн эвсэн байгуулсан нь нийт 314 саналын эрхтэй болсон юм. Тус 11 намаас бүрдсэн эвслээс Ерөнхий сайдад бизнесмэн Сетта Тависины нэрийг дэвшүүлж, Парламентын хоёр танхим болон Хааны дэмжлэгийг авсан юм.
- Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн цэц тус улсын Сенатын 40 гишүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Сетта Тависиныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд асан Пичит Чуенбаныг томилж байсан нь ёс зүйн дүрэм зөрчин томилсон гэх асуудлаар хуралдаж, 5-4-ийн саналаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх шийдвэрийг гаргав. “Тайчуудын төлөөх” нам (Pheu Thai)-аас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайдад намын дарга Петонтан Чинаватыг дэвшүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Парламентын Төлөөлөгчдийн танхим 2024 оны 08 дугаар сарын 16-нд хуралдаж, Тайчуудын төлөөх (Pheu Thai) намаас Ерөнхий сайдад нэр дэвшигч Петонтан Чинаватыг сонгох эсэх санал хураалтыг зохион байгуулсан. Санал хураалтад Төлөөлөгчдийн танхимын 493 гишүүн оролцон 319 төлөө, 145 эсрэг, 27 түдгэлзсэн санал өгснөөр Тайландын Хаант Улсын 31 дэх Ерөнхий сайдаар Петонтан Чинават сонгогдов. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Петонтант Чинаватыг дараагийн Ерөнхий сайдаар томилохыг албан ёсоор дэмжсэн юм.
|
Ерөнхий сайд:
|
- Петонтан Чинават (Her Excellency Paetongtarn Shinawatra)
- 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тангараг өргөсөн.
|
Гадаад хэргийн сайд:
|
Марид Санъяампон /His Excellency Mr. Maris Sangkampongsa/
|
Эдийн засгийн үзүүлэлт
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн
/ нэрлэсэн үнээр/
|
512 тэрбум ам.доллар /2023 он/
Тайландын Хаант Улс нь ДНБ-ний хэмжээгээр дэлхийд эхний 30-д, АСЕАН-ны бүс нутагт Индонезийн дараа 2-т ордог.
|
ДНБ-ий өсөлт:
|
- 2012 онд 7,2%;
- 2013 онд 2,7%;
- 2014 онд 0,8% /Цэргийн эргэлт гарсан жил/
- 2015 онд 2,9%;
- 2017 онд 3.9%;
- 2018 онд 4,1%;
- 2019 онд 2.6% өсөлттэй байв;
- 2020 онд цар тахлаас шалтгаалж ДНБ 6,1 хувиар агшсан.
- 2021 онд 1,6%;
- 2022 онд 2,6%;
- 2023 онд 1,9 %
|
Нэг хүнд ногдох ДНБ:
|
7,801 ам.доллар /2023 он/
|
Дундаж цалин:
|
- 440 ам.доллар /2023 он/ ;
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 6344 баат (180 ам.доллар) – дундаж хэмжээ 14,670 баат (415 ам.доллар) /2023/
|
Эдийн засгийн гол салбар, бараа бүтээгдэхүүн:
|
Аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, тээвэр, логистик. Тайландын Хаант Улс нь АСЕАН-ны бүс нутагтаа тэргүүлэгч экспортын төв бөгөөд цагаан будаа, байгалийн каучук зэрэг хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн гол нийлүүлэгч улс.
Тайландад аялал жуулчлалын салбар ихээхэн хөгжсөн бөгөөд энэ салбар тус улсын эдийн засгийн чухал хэсэг юм. Дэлхийн банкны мэдээлснээр аялал жуулчлалын салбар тус улсын ДНБ-ний 20 хувийг бүрдүүлдэг бөгөөд 2023 онд аялал жуулчлалаас оруулсан орлого 31,3 тэрбум ам.доллар байв.
|
Ядуурлын түвшин:
|
Ядуурал хүн амын 6.3%-ийг эзэлдэг /2023 он/
|
Инфляцын түвшин:
|
2023 онд 1,3%, 2022 онд 6,08%, 2021 онд 2%, 2020 онд 0,43%, 2019 онд -0,71%.
|
Хөдөлмөр эрхлэлт:
|
39 сая (2023) хүн ажил эрхэлж, ажилгүйдлийн түвшин 0,96% байна
|
Гадаад худалдаа:
|
Нийт эргэлт: 574,3 тэрбум ам.доллар (2023 он)
Экспорт: 284,5 тэрбум ам.доллар (2023 он)
Импорт: 289,7 тэрбум ам.доллар (2023 он)
- Экспортын гол бараа бүтээгдэхүүн: автомашин, түүний эд анги, цахилгаан бараа, машин тоног төхөөрөмж, шинэ, хөлдөөсөн, хатаасан жимс, үнэт чулуу, үнэт эдлэл, резинэн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн.
- Экспортын түнш (2023): АНУ (16%), БНХАУ (10%), Япон (9%), Австрали (4%), Малайз, Индонез, Вьетнам, Камбож, Сингапур, Энэтхэг.
- Импортын гол бүтээгдэхүүн: газрын тос, цахилгаан хэлхээний хавтан, байгалийн хий, цахилгаан автомашин, түүний эд анги, төмөр, ган бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, компьютер ба түүний эд анги, алт, тээврийн хэрэгслийн эд анги, дагалдах хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хуванцар бүтээгдэхүүн, хүнсний ногоо.
- Импортын гол түнш: БНХАУ (23%), Япон (11%), АНУ (6%), АНЭУ, Энэтхэг, Тайвань, Малайз, Индонез, БНСУ, Вьетнам, Сингапур.
|
Мөнгөн тэмдэгт, ханш:
|
- Мөнгөн тэмдэгт: Баат;
- Ханш: 1 ам.доллар /34.20 баат/ (2024 оны 8 дугаар сар)
|