ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА-МАЛАЙЗ
2026-03-31
|
Худалдааны харилцаа |
Худалдааны нийт эргэлт 2025 оны байдлаар 83,77 сая ам.доллар байснаас:
Монгол Улс Малайз Улсаас гол төлөв хүнс (далайн бүтээгдэхүүн, дал модны болон шар буурцагны тос, мал амьтан, ургамлын гаралтай өөх, тос, самар, жимс, бэлэн хоол, давс, кофе, цай, элсэн чихэр, сүмс, бусад хүнсний бүтээгдэхүүн), согтууруулах биш ундаа, нефтийн бүтээгдэхүүн, эм, ариун цэврийн бусад бэлдмэл, хэрэгсэл, угаалгын бодис, гэр ахуйн, ариун цэврийн зориулалттай бусад хуванцар зүйлс, боодлын хуванцар хайрцаг, сав, таглаа, цаас, ахуйн цахилгаан хэрэгсэл, мөн компьютер болон тэдгээрийн бүрдэл хэсэг, телевизор, видео монитор зэрэг бүтээгдэхүүн импортолж байна. Малайз Улс Монгол Улсаас төмөр, ган ба цагаан тугалганы хүдэр, тээврийн хэрэгсэл, эд анги, дагалдах хэрэгсэл зэрэг бараа гол төлөв импортоор авдаг. |
|
Хөрөнгө оруулалт |
Малайзын “”Air Asia”, “MUI Group”, “SP Setia BHD Group” зэрэг компаниуд Лондон, Хонконгт бүртгэлтэй охин компаниараа дамжуулан нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2024 оны 12 дугаар сарын байдлаар 773,000 ам.долларын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулалтын нийт үлдэгдэл 60,15 сая ам.доллар байв. Түүнчлэн DXN Group буюу түүний Монгол дахь төлөөлөгч Daxen Mongolia (өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний түгээлт), MQ Technology (сугалаа/тоглоомын үйлчилгээ), SRC International (нүүрс/байгалийн баялгийн салбар) зэрэг компани хөрөнгө оруулт хийсэн. |