МАЛАЙЗ УЛСЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2026-03-31


Ерөнхий мэдээлэл

Нутаг дэвсгэр:

 

  • Нутаг дэвсгэрийн хэмжээ: 330,803 км2 талбай (дэлхийд 66-д ордог);
  • Байршил: Зүүн Өмнөд Азийн Калимантан арлын хойд хэсэг дэх Саравак, Сабах арал болон Малаккийн хойгийн өмнөд хэсэгт оршдог;
  • Хөрш улс: Бруней Улстай 381 км, Индонез Улстай 1,782, Тайланд Улстай 506 км-ээр хиллэлдэг. Нийт усан хилийн урт 4,675 км;

Хүн ам:

 

  • Хүн амын тоо: 34,3 сая (2025 он, дэлхийд 44-т ордог);
  • Хот суурин газарт хүн амын 70% оршин суудаг;
  • Үндэс угсаа: 50,1% малай, 22,6% хятад, 11,8% уугуул иргэд, 6,7% энэтхэг үндэстэн эзэлдэг;
  • Хүн амын өсөлт: 1.94%;
  • Дундаж наслалт: Эрэгтэй 72, эмэгтэй 78;
  • Хүйсийн харьцаа: 0,78 эрэгтэй/1 эмэгтэй;

Албан ёсны хэл:

  • Малай хэл (Bahasa Malaysia) ;

Шашин:

Хүн амын 61,3% ислам, 19,8% буддист, 9,2% христ, 6,3%  хинду (индуист), 1,3% хятадын уламжлалт шашинтай

Нийслэл:  

  • Куала-Лумпур;
  • Хүн ам: 1.79 сая;

Засаг захиргааны нэгж:

Нийт 13 мужтай, түүний 9-г нь Султанууд захирдаг;

Үндэсний баяр:

8 дугаар сарын 31-ний өдөр – Тусгаар тогтнолын өдөр (1957 оны 8 дугаар сарын 31-ний өдөр)

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр:

Үндсэн хуульт хаант улс;

Хааны нэр:

  • Малайзын Цог Жавхлант Хаан Султан Ибрахим (His Majesty Sultan Ibrahim King of Malaysia)
  • Малайз Улсын Үндсэн хуульд заасны дагуу Малайзын 9 муж-улсын султан нь Хааны албыг 5 жилээр ээлж дараалан  хашдаг. Малайзын Хаан нь тус улсын төрийн тэргүүн хэмээн өргөмжлөгддөг боловч тодорхой эрх мэдэлгүй, цэвэр бэлгэ тэмдгийн шинжтэй байдаг. Одоогийн Цог Жавхлант Хаан Султан Ибрахим 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хаан ширээнд заларсан.

Парламент:

  • Парламент нь Төлөөлөгчдийн танхим (Dewan Rakyat) болон Сенат (Dewan Negara)-аас бүрдэнэ. Төлөөлөгчдийн танхим нь 222 гишүүнтэй, бүх нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Сенат нь 70 гишүүнтэйгээс 43-ыг нь Малайзын Хаан томилдог бөгөөд 26-г нь 13 мужийн хурлаас сонгодог.
  • 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр болсон Малайзын парламентын сонгуульд Анвар Ибрахимын тэргүүлсэн “Итгэл найдварын төлөө эвсэл” /Pakatan Harapan the Alliance of Hope/ Парламентын доод танхимын нийт 222 суудлаас 82 суудал авсан хэдий ч ялалт байгуулах 112 саналд хүрээгүй юм. Малайз Улсын Цог Жавхлант Хааны зөвлөсний дагуу энэхүү эвсэл бусад 2 эвсэл, 4 улс төрийн намтай нэгдэж дахин эвсэл байгуулж, олонх болж чадсан юм.Ерөнхий сайдад Анвар Ибрахимыг дэвшүүлсэн юм. Малайз Улсын Цог Жавхлант Хаан Ерөнхий сайдад нэр дэвшигч ыг дэмжиж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тангараг өргөсөн.

Ерөнхий сайд:

  • Анвар Ибрахим 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Малайзын 10 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Ерөнхий сайдыг Малайзын Парламент томилдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд Хаан болон парламенттай зөвшилцсөний үндсэн дээр бүрдүүлдэг.

Эдийн засгийн үзүүлэлт

Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/

470 орчим тэрбум ам. доллар буюу 2.02 их наяд рингит (2025 он)

ДНБ-ий өсөлт:

ДНБ-ий өсөлт:

  • 2018 онд 6,2 %,
  • 2019 онд 5,8 %%
  • 2020 онд -5.6%
  • 2021 онд 3.3%
  • 2022 онд 9.0%
  • 2023 онд 3.5%
  • 2024 онд 5.1%
  • 2025 онд 5.2%
  • 2026 онд ~4-4.6% (Олон улсын валютын сангийн төсөөлөл

Нэг хүнд ноогдох ҮНБ:

14,450 ам. доллар (2025 он)

Дундаж цалин:

5,882 рингит буюу 1,511 орчим ам.доллар

Эдийн засгийн гол салбар:

  • Аж үйлдвэр:  каучук, дал модны тос, газрын тос, байгалын хий, хөнгөн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмнэлгийн төхөөрөмж, электрон барааны үйлдвэрлэл, мод. Малайз Улс сэрүүцүүлэгч аппарат (air-conditioner) үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрдугаарт, хагас хамжуулагч үйлдвэрлэлтээр гуравдугаарт ордог;
  • Газрын тос: Нийт 2.7 тэрбум баррел газрын тосны нөөцтэй;
  • Байгалийн хий олборлолт: Нийт  32 их наяд куб метр байгалийн хийн нөөцтэй;
  • Хөдөө аж ахуй: ДНБ-ний 10 орчим хувийг эзэлдэг (Загас агнуур,  каучук, дал модны тос, цагаан будаа, самар, какао, чихрийн нишингэ, тамхи);
  • Эдийн засгийн бүтэц: хөдөө аж ахуй 6.1%, уул уурхай 5.8%, барилга 4.2%, аж үйлдвэр 23%, үйлчилгээний салбар 59.7%;

Ядуурлын түвшин:

Хүн амын 5.1 % нь ядуурлын түвшинд байна;

Инфляцийн түвшин:

  • 2018 онд 1%;
  • 2019 онд 0.7%;
  • 2020 онд -1.1%;
  • 2021 онд 2.5%;
  • 2022 онд 3.4%;
  • 2023 онд 2.5%;
  • 2024 онд 1.8%;
  • 2025 онд 1.4%
  • 2026 онд ~1.9% (Олон улсын валютын сангийн төсөөлөл;

Хөдөлмөр эрхлэлт:

17,61 сая хүн ажил эрхэлж, ажилгүйдлийн түвшин 2.9% (2025 он).

Гадаад худалдаа:

  • Гадаад худалдааны эргэлт: 715.95 тэрбум ам.доллар буюу 3.1 их наяд рингит (2025 онд)
    • Экспорт: 375.77 тэрбум ам.доллар буюу 1.61 их наяд рингит;
    • Импорт: 340.19 тэрбум ам.доллар буюу буюу 1.455 их наяд рингит;
  • Экспортын гол бүтээгдэхүүн: Цахилгаан бараа, машин механизм (43.9%), газрын тосны бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн (дал модны тос, боловсруулсан хүнс) химийн болон хуванцар бүтээгдэхүүн, байгалийн хий, тоног төхөөрөмж болон эд анги, металл үйлдвэрлэл;
  • Экспортын гол түнш: АНУ, БНХАУ, Сингапур, Европын Холбоо, Вьетнам, Хонг Конг, Япон, Тайланд, Энэтхэг, Индонез;
  • Импортын гол бүтээгдэхүүн: Цахилгаан болон электрон бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, эд анги, химийн бодис болон бүтээгдэхүүн, металл үйлдвэрлэл, тээврийн тоног төхөөрөмж, болосвруулсан хүнс, оптик болон шинжлэх ухааны тоног төхөөрөмж.
  • Импортын гол түнш: БНХАУ, Сингапур, Тайвань, АНУ, Япон, Тайланд, БНСУ, Индонез, Вьетнам, Австрали;

Мөнгөний нэгж, ханш:

Мөнгөний нэгжийн нэр: Рингит

Ханш: 1 ам.доллар/3,95 рингит (2026 оны 03 дугаар сар)