Ерөнхий мэдээлэл
|
Нутаг дэвсгэр:
|
- Нутаг дэвсгэрийн хэмжээ: 330,803 км2 талбай (дэлхийд 66-д ордог);
- Байршил: Зүүн Өмнөд Азийн Калимантан арлын хойд хэсэг дэх Саравак, Сабах арал болон Малаккийн хойгийн өмнөд хэсэгт оршдог;
- Хөрш улс: Бруней Улстай 381 км, Индонез Улстай 1,782, Тайланд Улстай 506 км-ээр хиллэлдэг. Нийт усан хилийн урт 4,675 км;
|
Хүн ам:
|
- Хүн амын тоо: 34,1 сая (2024 он, дэлхийд 44-т ордог);
- Хот суурин газарт хүн амын 70% оршин суудаг;
- Үндэс угсаа: 50,1% малай, 22,6% хятад, 11,8% уугуул иргэд, 6,7% энэтхэг үндэстэн эзэлдэг;
- Хүн амын өсөлт: 1.94%;
- Дундаж наслалт: Эрэгтэй 72, эмэгтэй 78;
- Хүйсийн харьцаа: 0,78 эрэгтэй/1 эмэгтэй;
|
Албан ёсны хэл:
|
- Малай хэл (Bahasa Malaysia) ;
|
Шашин:
|
Хүн амын 61,3% ислам, 19,8% буддист, 9,2% христ, 6,3% хинду (индуист), 1,3% хятадын уламжлалт шашинтай
|
Нийслэл:
|
- Куала-Лумпур;
- Хүн ам: 1.79 сая;
|
Засаг захиргааны нэгж:
|
Нийт 13 мужтай, түүний 9-г нь Султанууд захирдаг;
|
Үндэсний баяр:
|
8 дугаар сарын 31-ний өдөр – Тусгаар тогтнолын өдөр (1957 оны 8 дугаар сарын 31-ний өдөр)
|
Улс төрийн тогтолцоо
|
Засаглалын хэлбэр:
|
Үндсэн хуульт хаант улс;
|
Хааны нэр:
|
- Малайзын Цог Жавхлант Хаан Султан Ибрахим (His Majesty Sultan Ibrahim King of Malaysia)
- Малайз Улсын Үндсэн хуульд заасны дагуу Малайзын 9 муж-улсын султан нь Хааны албыг 5 жилээр ээлж дараалан хашдаг. Малайзын Хаан нь тус улсын төрийн тэргүүн хэмээн өргөмжлөгддөг боловч тодорхой эрх мэдэлгүй, цэвэр бэлгэ тэмдгийн шинжтэй байдаг. Одоогийн Цог Жавхлант Хаан Султан Ибрахим 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хаан ширээнд заларсан.
|
Парламент:
|
- Парламент нь Төлөөлөгчдийн танхим (Dewan Rakyat) болон Сенат (Dewan Negara)-аас бүрдэнэ. Төлөөлөгчдийн танхим нь 222 гишүүнтэй, бүх нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Сенат нь 70 гишүүнтэйгээс 43-ыг нь Малайзын Хаан томилдог бөгөөд 26-г нь 13 мужийн хурлаас сонгодог.
- 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр болсон Малайзын парламентын сонгуульд Анвар Ибрахимын тэргүүлсэн “Итгэл найдварын төлөө эвсэл” /Pakatan Harapan – the Alliance of Hope/ Парламентын доод танхимын нийт 222 суудлаас 82 суудал авсан хэдий ч ялалт байгуулах 112 саналд хүрээгүй юм. Малайз Улсын Цог Жавхлант Хааны зөвлөсний дагуу энэхүү эвсэл бусад 2 эвсэл, 4 улс төрийн намтай нэгдэж дахин эвсэл байгуулж, олонх болж чадсан юм.Ерөнхий сайдад Анвар Ибрахимыг дэвшүүлсэн юм. Малайз Улсын Цог Жавхлант Хаан Ерөнхий сайдад нэр дэвшигч ыг дэмжиж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тангараг өргөсөн.
|
Ерөнхий сайд:
|
- Анвар Ибрахим 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Малайзын 10 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Ерөнхий сайдыг Малайзын Парламент томилдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд Хаан болон парламенттай зөвшилцсөний үндсэн дээр бүрдүүлдэг.
|
Эдийн засгийн үзүүлэлт
|
Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/
|
364.631 тэрбум ам.доллар (2019 он)
|
ҮНБ-ий өсөлт:
|
ҮНБ-ий өсөлт:
- 2018 онд 6,2 %,
- 2019 онд 5,8 %%
- 2020 онд -5.6%
|
Нэг хүнд ноогдох ҮНБ:
|
26,400 ам.доллар (2020 он)
|
Дундаж цалин:
|
3,224 рингит буюу 800 орчим ам.доллар
|
Эдийн засгийн гол салбар:
|
- Аж үйлдвэр: каучук, дал модны тос, газрын тос, байгалын хий, хөнгөн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмнэлгийн төхөөрөмж, электрон барааны үйлдвэрлэл, мод. Малайз Улс сэрүүцүүлэгч аппарат (air-conditioner) үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрдугаарт, хагас хамжуулагч үйлдвэрлэлтээр гуравдугаарт ордог;
- Газрын тос: Нийт 3,6 тэрбум баррел газрын тосны нөөцтэй (2020 он);
- Байгалийн хий олборлолт: Нийт 41.8 их наяд куб метр байгалийн хийн нөөцтэй (2020 оны байдлаар);
- Хөдөө аж ахуй: ҮНБ-ний 9,1% эзэлдэг. (Загас агнуур, каучук, хүнсний тосны ургамал, цагаан будаа, самар, какао, чихрийн нишингэ, тамхи);
- Эдийн засгийн бүтэц: хөдөө аж ахуй 8%, аж үйлдвэр 37,6%, үйлчилгээний салбар 53,6%;
|
Ядуурлын түвшин:
|
Хүн амын 0.6% нь ядуурлын доод түвшинд бүртгэгдсэн (өдөрт 3.38 ам.доллараас доош орлоготой);
|
Инфляцийн түвшин:
|
- 2018 онд 0.885%;
- 2019 онд 0.663%;
- 2020 онд 2.5%;
|
Хөдөлмөр эрхлэлт:
|
Хөдөлмөрийн насны 15,1 сая хүнтэй (2020 онд), 3,4% нь ажилгүйчүүдэд тооцогддог. Хөдөлмөрт хамрагсдын 11% нь хөдөө аж ахуй, 36% нь аж үйлдвэр, 53% нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.
|
Гадаад худалдаа:
|
- Гадаад худалдааны эргэлт: 392,96 тэрбум ам.доллар (2020 онд)
- Экспорт: 207,37 тэрбум ам.доллар (2020 онд);
- Импорт:185,59 тэрбум ам.доллар (2020 онд);
- Экспортын гол бүтээгдэхүүн: Цахилгаан бараа, газрын тос, байгалийн хий, мод, модон эдлэл, сүлжмэл эдлэл, химийн бүтээгдэхүүн, каучук бэлэн хувцас, зэс бүтээгдэхүүн, далдуу модны тос;
- Экспортын гол түнш: Сингапур, БНХАУ, АНУ, Япон, Тайланд, Хонг Конг;
- Импортын гол бүтээгдэхүүн: боловсруулсан хүнс, өндөр технологийн цахилган хэрэгсэл, хүнд үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж, авто машин, химийн бүтээгдэхүүн;
- Импортын гол түнш: БНХАУ, Сингапур, АНУ, Япон, Тайланд, Индонез;
|
Мөнгөний нэгж, ханш:
|
Мөнгөний нэгжийн нэр: Рингит
Ханш: 1 ам.доллар/4,42 рингит (2022 оны 7 дугаар сар)
|