ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУСАД ХАРИЛЦАА-МЬЯНМАР

2024-09-11


Иргэд харилцан зорчиж буй тухай

  • Хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид нэг сарын хугацаанд харилцан визгүй зорчиж байна.

Иргэдийн тухай мэдээлэл:

  • Мьянмар иргэнтэй гэр бүл болсон манай нэг иргэн Янгон хотноо амьдарч байна.

Боловсролын харилцаа:

 

  • Монгол хэл, соёлын чиглэлээр Мьянмарын 2 оюутныг монголын талын зардлаар сургах саналыг 2014 онд манай тал тавьсан.
  • 2016 оны 11 дүгээр сард Гандантэгчилэн хийдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Мьянмарт ажиллаж бясалгалын чиглэлээр хүн сургах асуудлаар санал солилцсон.

Соёлын харилцаа:

 

  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мьянмарын Соёл, шашны хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 6 сарын 15-нд Нейпидо хотноо байгуулсан.

Батлан хамгаалахын харилцаа:

  • Дээд, өндөр хэмжээний айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Монгол-Мьянмарын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, “Хааны эрэлд” сургуульд Мьянмарын зэвсэгт хүчний төлөөлөгчдийг оруулцуулах чиглэлээр ажиллаж байна.

Бусад харилцаа:

  • 2014 оны 4 дүгээр сард ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарт өрнөсөн ардчилсан шилжилт, парламентын засаглалыг хөгжүүлэх асуудлаарх туршлага болон Мьянмар Улсад шүүхийн шинэчлэл, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж буй арга туршлага, сургамжийн талаарх туршлага солилцох ажлыг хоёр тал эхлүүлж, мьянмарын 20 сэтгүүлч,
  • 2015 оны 3 дугаар сард Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейний ахлах зөвлөх тэргүүтэй төлөөлөгчид,
  • 2015 оны 5 дугаар сард Мьянмарын зарим яам, тусгай газруудын ахлах албан тушаалтуудад зориулан “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт семинар,
  • 2016 оны 6 дугаар сарын 6-10-нд Мьянмарын Засгийн газрын ахлах албан тушаалтныг танилцах аялалд урьж оролцуулсан.
  • 2016 оны 3 дугаар сард болсон “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт Мьянмарын Гадаад хэргийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид
  • 2016 оны 5 дугаар сард “Уул уурхайн салбар дахь төрийн үүрэг роль” семинарт уул уурхайн салбарын төлөөлөгчид,
  • 2016 оны 12 дугаар сарын 19-нд болсон “Decentralization Policy and Public Participation of Mongolia” сэдэвт олон улсын бага хуралд Мьянмарын ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Тан Тве тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцсон.
  • 2016 оны 6 дугаар сарын 15-16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчин Мьямарт хийсэн айлчладлын үеэр “Байгалийн баялгийн зөв зохистой ашиглалт-2”, “Монгол-Мьянмарын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Нейпидо хотноо зохион байгуулсан.
  • 2018 оны 4 дүгээр сард ОУХАС-гаас Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хуралд Мьянмарын Гадаад хэргийн яамны Стратеги судлал, сургалтын газрын дарга Чай Ти Сое тэргүүтэй 5 төлөөлөгчид оролцож, "Improving the foreign Policy decision making process (the case of Myanmar)” сэдвээр илтгэл тавьсан.