УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА-МЬЯНМАР

2026-03-31


Дипломат харилцаа:

  • 1956 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон;
  • МХБНУ-ыг Бангкок дахь ЭСЯ-наас хавсран суудаг;
  • Монгол Улсыг МХБНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг;

Харилцааны байдал:

 

  • Харилцааны ерөнхий байдал:

Хоёр орны харилцаа 2013 оноос идэвхжиж, дээд, өндөр түвшний айлчлалууд тогтмолжиж байгаа бөгөөд Мьянмарт өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг бэхжүүлэхэд хамтын ажиллагаа чиглэгдэж байна. Тус улсад цэргийн дэглэм төрийн эргэлт хийснийй дараа хоёр улсын харилцаа зогсонги байдалд орсон. 

Харилцан хийсэн гол айлчлал:

 

 

Монголын талаас:

  • 1984 оны 5 дугаар сард Гадаад явдлын яамны орлогч сайд Ц.Гомбосүрэн Бирм (Мьянмар)-д албан ёсны айлчлал хийсэн;
  • 2013 оны 11 дүгээр сарын сарын 18-21-нд МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн айлчлал  
  • 2016 оны 6 дугаар сарын 14-16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ажлын айчлал

Мьянмарын талаас:

  • 1957 оны 12 дугаар сард Бирмийн (Мьянмар) Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2014 оны 4 дүгээр сард Мьянмарын Парламентын доод танхимын дарга У Шве Манн Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2015 оны 5 дугаар сард МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Вунна Маунг Лвин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2015 оны 6 дугаар сарын 18-20-д МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн;
  • 2016 оны 7 дугаар сард МХБНУ-ын Ерөнхийлөгч Тин Чяу Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцов.