УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА-МЬЯНМАР

2024-09-11


Дипломат харилцаа:

  • 1956 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон;
  • МХБНУ-ыг Бангкок дахь ЭСЯ-наас хавсран суудаг;
  • Монгол Улсыг МХБНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг;

Харилцааны байдал:

 

Хоёр орны харилцаа 2013 оноос идэвхжиж, дээд, өндөр түвшний айлчлал харилцан хийсэн. Мьянмарт өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хамтын ажиллагаа чиглэгдэж байна.

Харилцан хийсэн гол айлчлал:

 

 

Монголын талаас:

  • 1984 оны 5 дугаар сард Гадаад явдлын яамны орлогч сайд Ц.Гомбосүрэн Бирм (Мьянмар)-д албан ёсны айлчлал хийсэн;
  • 2013 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарт төрийн айлчлал хийсэн;
  • 2016 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарт ажлын айлчлал хийсэн.

Мьянмарын талаас:

  • 1957 оны 12 дугаар сард Бирмийн (Мьянмар) Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2014 оны 4 дүгээр сард Мьянмарын Парламентын доод танхимын дарга У Шве Манн Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2015 оны 5 дугаар сард МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Вунна Маунг Лвин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн;
  • 2015 оны 6 дугаар сарын 18-20-д МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн;
  • 2016 оны 7 дугаар сард МХБНУ-ын Ерөнхийлөгч Тин Чяу Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцов.