ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУСАД ХАРИЛЦАА-ТАЙЛАНД

2026-03-31


Иргэд харилцан зорчиж буй тухай:

  • 2007 оноос хойш бүх төрлийн паспорттай иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна.
  • “МИАТ” ТӨХК 2017 оноос хойш өвлийн улиралд Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн.
    • 2020 онд: Манай улсын нийт 9, иргэн,
    • 2021 онд: Манай улсын нийт 2,493 иргэн,
    • 2022 онд: Манай улсын нийт 20,792 иргэн,
    • 2023 онд: Манай улсын нийт 44,606 иргэн,
    • 2024 онд: Манай улсын нийт 63,119 иргэн,
    • 2025 онд: Манай улсын нийт 56,737 иргэн зорчсон.
  • 2024 оны 07 дугаар сараас Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 60 визгүй зорчиж байна.
  • Тайландын талаас:
      • 2022 онд: Тайландын 1,213 иргэн,
      • 2023 онд: Тайландын 3,611 иргэн,
      • 2024 онд: Тайландын 1,909 иргэн,
      • 2025 онд: Тайландын 1,850 иргэн Монгол Улсад зорчсон.

Иргэдийн тухай мэдээлэл:

 

  • 2025 оны байдлаар манай улсын 404 иргэн Тайландын Хаант Улсад түр хугацаанд оршин сууж байна.
  • 2025 оны байдлаар тайландын 30 иргэн Монгол Улсад түр хугацаанд оршин сууж байгаа ба тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээний салбарт, тухайлбал массажист, хүүхэд асрагчаар ажиллаж байна.

Соёлын харилцаа:

 

2016 оны 02 дугаар сард Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ойг тохиолдуулан Рангситын Их сургуультай хамтран “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” морин хуурын концерт-хамтарсан тоглолт, коктейль, мөн “Монгол Улс НҮБ-д элссэний 55 жил”, “Монголын сайхан орноор” фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Хамтарсан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин О.Амарбаяр, Морин хуурын чуулга, “Хан хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын чуулган, Тайландын Ардын жүжигчин Наоварат Понгпайбун, Рангситын их сургуулийн симфони найрал хөгжмийн чуулга, “RSU Jazz” хамтлаг, “One World Project” хамтлагийн нийт 60 гаруй жүжигчид оролцов. Арга хэмжээнд тайландын талаас төр засгийн төлөөллөөс гадна соёл, урлагийн алдартан, хөгжмийн зохиолчид, их дээд сургуулийн оюутан, багш, иргэд зэрэг 800 гаруй хүн үзэж сонирхсон.  

Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар сурталчилж буй мэргэжлийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын элч Жатенипат Кетпрадит болон тус Элчин сайдын яам хамтран 2022 онд гэрэл зургийн үзэсгэлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 24-нээс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “People and Their World: Tsam – the Dance of Gods” үзэсгэлэнг Бангкок хотын River City Bangkok үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав. Тус үзэсгэлэнг 2 сая орчим хүн (биечлэн болон цахимаар) үзэж сонирхов.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн дээд лигийн аварга, Улаанбаатар ФС багийн бүрэлдэхүүнийг  ТХУ-д авчирж, тус улсын “Port FCбагтай нөхөрсөг тоглолтыг 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан.

Дипломат харилцааны ойн хүрээнд Бурирам мужид аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг 2024 оны 03 дугаар сард зохион байгуулав.

Монгол Улсыг сурталчилсан гэрэл зургийн үзэсгэлэнг 2025 оны 05 дугаар сарын 14-21-ний өдөр Бангкок хотноо зохион байгуулсан.

Батлан хамгаалахын харилцаа:

Зүүн Өмнөд Азид хамгийн томд тооцогддог "Cobra Gold" (Кобра Гоулд) олон улсын цэргийн сургуульд болон “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд харилцан төлөөлөгчид урин оролцуулж, Батлан хамгаалахын сайд нар бүсийн аюулгүй байдлын асуудлаарх уулзалтын үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ирсэн. “Cobra Gold” олон улсын цэргийн сургуульд ЗХЖШ-ын төлөөлөл 2024, 2025 болон 2026 онд тус тус оролцсон.