УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА-ТАЙЛАНД

2024-09-09


Дипломат харилцаа:

  • 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
  • Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн. Үүнээс өмнө Шинэ Дели, Токио, Вьентьянаас тус тус хавсран сууж байсан.
  • Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсардаг.
  • Монгол Улсаас Тайландын Хаант Улсад Элчин сайдаар Б.Дашцэрэн (1976-1979, Шинэ Дели),
  • Ж.Нямаа (1979-1986, Вьентьян),
  • Б.Дашцэрэн(1986-1990, Токио),
  • Т.Төмөрхүлэг (1992-1996, Вьентьян),
  • Л.Баярт (1998-2000, Вьентьян),
  • Л.Даваагив (2001-2005),
  • Я.Батсуурь (2005-2008),
  • Л.Дашпүрэв (2008-2012),
  • Ч.Баттөмөр (2012-2015),
  • Т.Төгсбилгүүн (2015-2020) нар тус тус ажиллаж байсан. 
  • А.Төмөр  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонконд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Харилцааны байдал:

 

  •  1990-ээд оны эхэнд Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс хойш АСЕАН-ны гишүүн улс дотроос Тайландын Хаант Улс манай улсыг харьцангуй илүү сонирхож, харилцаа хөгжүүлэх идэвх гаргасан;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 онд Тайландын Хаант Улсад, Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакра Сириндхон 1992, 2009 онд, Ерөнхий сайд Йинглак Чинават 2013 онд Монгол Улсад, Тайландын Эрхэмсэг Гүнж Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 онд албан ёсны айлчлал тус тус хийсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Тайландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-о-ча 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан;

Харилцан хийсэн гол айлчлал:

 

 

Монголын талаас:

  • 1976 онд ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг;
  • 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат;
  • 1995 онд УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав;
  • 1996 онд УИХ-ын дарга Н.Багабанди;
  • 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир;
  • 2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж;
  • 2010 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар;
  • 2014 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг;
  • 2024 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг;

Тайландын талаас:

  • 1992 онд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхон;
  • 1994 онд Үндэсний Ассамблейн Сенатын дарга Мийчай Рүчүпан;
  • 2003 онд Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн танхимын спикер Утай Пимчайчон;
  • 2006 онд Гадаад хэргийн сайд Кантати Супамонгкон;
  • 2009 онд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхон;
  • 2013 онд Ерөнхий сайд Йинглак Чинават;
  • 2016 онд Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча /АСЕМ-ын Дээд түвшний уулзалт/;
  • 2022 онд Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанавит /Монгол-Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдаан/
  • 2023 онд Эрхэмсэг Гүнж Чулабхорн Кром Пра Шрисавангавадана

Хоёр талын харилцааны механизм:

 

Засгийн газар хоорондын комисс:

  • Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан;
  • Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулсан;

Парламентын бүлэг:

  • УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн дарга: Х.Болорчулуун;
  • Тайландын Үндэсний Хууль тогтоох Ассамблей дахь Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга: Анусак Конгмалай;                                            /Тайланд, Монголын Парламентын Найрамдлын бүлэг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад айлчилсан. Манай талаас Монгол-Тайландын парламентын бүлгийн гишүүд 2024 оны 03 дугаар сарын 10-13-ны өдөр Тайландын Хаант Улсад айлчлав/

Худалдааны хамтарсан хороо:

  • Монгол, Тайландын Худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 05-07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Хот, ИТХ хоорондын хамтын ажиллагаа:

  • 1999 онд манай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан жил болгон төлөөлөгчид харилцан солилцож ажиллаж ирсэн;
  • 2017 оны 05 дугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Бангкок хотын захирагч цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар Улаанбаатар хот, Бангкок хотын хооронд эгч дүү хотуудын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан; Хэлэлцээрт заасны дагуу талууд аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэг салбарт хамтран ажиллана. Энэ хүрээнд 2019 онд Улаанбаатар болон Бангкок хотод соёлын өдөрлөг  харилцан зохион байгуулсан;
  • 2023 оны 09 дүгээр сард Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав;
  • 2024 оны 01 дүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсад айлчлав.
  • 2024 оны 05 дугаар сард Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.