БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛС

2024-01-23


Тус Элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих, эсхүл дамжин өнгөрөх тохиолдолд Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлж, авах бүрэн боломжтой болов.

Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломж (Visa on Arrival)-той улсын жагсаалтад орсноор өмнө нь 150 ам.доллараар мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны аялал жуулчлалын 30 хүртэлх хоног (дахин 30 хоногоор сунгагдах эрхтэй)-ийн зорчих “В1” ангиллын визийн хураамж 35 ам.доллар болсон бөгөөд энэ тохиолдолд дараахийг анхаарна уу. Үүнд:

  • Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх; 

  • Бүгд Найрамдах Индонез Улсаас буцах нислэгийн тийзийг урьдчилан захиалж, авсан байх, эдгээр болно.

Түүнчлэн аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих, эсхүл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах бүрэн боломжтой бөгөөд хэрэв урьдчилан аялал жуулчлалын виз мэдүүлэх бол Бүгд Найрамдах Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний газрын дараахь холбоосоор орж, хүсэлтээ хүргүүлнэ. Үүнд:

Иргэд Та бүхэн Бүгд Найрамдах Индонез Улсад зорчихдоо тус улсын хууль, дүрмийг чанд сахиж, мөн визийн хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг зөвлөж байна.

 

Мөн Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус хотыг зорих гадаад улсын жуулчдаас 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын “аялал жуулчлалын хураамж – The International Tourist Levy” авах шийдвэрийг гаргасан байна.

Иймд тус улсын Бали хотыг зорих иргэд Та бүхэн дараахь зааврын дагуу Бали хотын аялал жуулчлалын хураамжийг урьдчилан төлж, Бали хотод зорчихыг үүгээр анхааруулж байна. Үүнд:

• “www.lovebali.baliprov.go.id” цахим холбоосоор нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэх,

• Бали хотын аялал жуулчлалын хураамжийг цахим хэлбэрээр урьдчилан төлж, хураамж төлсөн баримтыг Бали хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах, эдгээр болно.

Жич: Энэхүү аялал жуулчлалын хураамж нь гадаад улсаас Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хот, эсхүл Индонезийн бусад хот, мужаас Бали хотыг зорих гадаад улсын жуулчдад адил хүчинтэй бол албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүй.