БАНК, ХАРИЛЦАХ ДАНС НЭЭЛГЭХ
2024-10-02
Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад байх хугацаандаа аль ч банканд харилцах данс нээлгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүчин төгөлдөр гадаад паспорт,
- Тайландын Хаант Улсад ажиллах зөвшөөрөлтэй байх, эсхүл зохих ангиллын виз мэдүүлсэн байх,
- Оршин суугаа газрын хаяг, байрны түрээсийн гэрээ,
- Элчин сайдын яамны тодорхойлолт, эдгээр болно.
Банкны харилцах данс нээлгэхэд хамгийн багадаа 500 тайланд баат-ыг тухайн дансанд байршуулсан байх шаардлагатай.