|
Дипломат харилцаа:
|
- 1960 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
- Монгол Улс Камбожийг Бангкок дахь ЭСЯ-наас, харин Камбожийн Хаант Улс манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсран суудаг.
- Монгол Улс камбожийг 1961-1964 онд Бээжин дэх ЭСЯ-наас, 1965-1992 онд Ханой дахь ЭСЯ-наас, 1992-2025 онд Вьентьян дахь ЭСЯ-наас тус тус хавсран сууж байсан бол 2025 оноос Бангкок дахь ЭСЯ-наас хавсран сууж байна. Монгол Улсаас Камбожийн Хаант Улсад Элчин сайдаар:
- Д.Шарав (1961-1962, Бээжин),
- Д.Цэвэгмид (1962-1967, Бээжин),
- Д.Цэрэндорж (1976-1979, Ханой),
- Л.Дамдинжав (1979-1982, Ханой),
- Р.Гүнсэн (1982-1985, Ханой),
- Г.Адьяа (1985-1989, Ханой),
- Я.Дашням (1984-1988, Вьентьян),
- Ю.Сандаг (1988-1991, Вьентьян),
- Т.Төмөрхүлэг (1991-1996, Вьентьян),
- Л.Баярт (1996-2000, Вьентьян),
- Н.Алиасүрэн (2001-2005, Вьентьян),
- Т.Батбаатар (2006-2011, Вьентьян),
- Т.Жанабазар (2012-2015, Вьентьян),
- Л.Галбадрах (2015-2021, Вьентьян),
- Ж.Бямбасүрэн (2021-2025, Вьентьян),
- А.Төмөр (2025 оноос, Бангкок) нар тус тус ажиллаж байна.
|
|
Харилцааны байдал:
|
Найрсаг харилцааг, хамтын ажиллагаа
1970 онд Лон Нол тэргүүтэй цэргийнхэн Камбожид төрийн эргэлт хийсний улмаас Бээжинд Нородом Сианукаар толгойлуулсан Камбожийн Үндэсний эв нэгдлийн хилийн чанд дахь Засгийн газар байгуулагдсан. Энэ ээдрээтэй нөхцөлд, “Камбожийн үндэсний эв нэгдлийн Вангийн Засгийн газар болон Лон Нолын Засгийн газрын аль алинтай нь албан ёсны харилцаа барихгүй байх, харин олон нийтийн байгууллагын шугамаар Үндэсний нэгдсэн фронттой харилцаж байх чиглэл баримтлах” тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол 1971 оны 5 дугаар сарын 14-нд гарч, улмаар 1975-1979 онд хоёр улсын хооронд харилцаа зогсонги байдалд орсон.
1979 оны 1 дүгээр сарын 7-нд Камбожид Пол Потын дэглэмийн ноёрхол дуусч, Камбожийн Ардын хувьсгалт Зөвлөл байгуулагдав. Улс үндсээ аврах нэгдмэл фронтын Төв Хороо хийгээд Камбожийн ард түмэнд хандаж явуулсан БНМАУ-ын Засгийн газрын илгээлтэд “Камбожийн Ардын Хувьсгалт Зөвлөл нь ард түмнийхээ зориг эрмэлзлийг жинхэнэ ёсоор илэрхийлэгч, Камбожийн хууль ёсны Засгийн газар гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч” байгаагаа мэдэгдсэн.
1981 онд КАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНКАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Хенг Самриныг “Сүхбаатар”-ын одонгоор, КАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд ГЯЯ-ны сайд Хун Сен-ыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.
1990 оноос хойш хоёр улсын харилцаа Үндэсний баяруудаар харилцан баяр хүргэх хэмжээнд явж ирсэн.
|
|
Харилцан хийсэн айлчлал:
|
Монголын талаас:
- 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Б.Жаргалсайхан;
- 1979 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх;
- 1980 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Х.Гүржав;
- 1983 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц;
- 1983 онд Батлан хамгаалахын сайд Ж.Ёндон;
- 1985 онд Гадаад явдлын сайд М.Дүгэрсүрэн;
- 1986 онд МХЗЭ-ийн Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл;
- 1987 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч Х.Бэхбат;
- 1987 онд ГЯЯ-ны хэлтсийн дарга Ж.Чойнхор
- 2014 онд ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг
Камбожийн талаас:
- 1960 онд Төрийн тэргүүн Нородом Сианук
- 1981 онд КАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНКАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Хенг Самрин;
- 1984 онд Камбожийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Меан Сам Ан;
- 1984 онд Боловсролын сайд Пен Навут;
- 1986 онд БНКАУ-ын Үндэсний Хурлын орлогч дарга, Үйлдвэрчний эвлэлийн дарга Мат Ли;
- 1987 онд КАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны орлогч эрхлэгч Праш Суп;
- 2016 онд Камбожийн Хаант Улсын Дээд сенатын дарга Чиа Рет Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцов.
- 2016 онд Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд Хун Сен Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцов.
- 2025 онд Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чум Сүнри Улаанбаатар хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумд оролцов.
|
|
Хоёр талын харилцааны механизм:
|
Парламентын бүлэг:
- Камбожийн Хаант Улсын Дээд Сенатад Камбож, Монголын Парламентын бүлэг 2016 оны 07 дугаар сарын 19-нд байгуулагдаж байсан.
- УИХ-д Монгол, Камбожийн Парламентын бүлэг 2009 оны 01 дүгээр сарын 22-нд байгуулагдаж байсан.
ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт:
- 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны ТНБД Лун Висало (анхдугаар зөвлөлдөх уулзалт)
Найрамдлын нийгэмлэг:
- МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1980 оны 5 дугаар сарын 14-ний 156 дугаар тогтоолын дагуу 1981 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол-Кампучийн Найрамдлын Нийгэмлэг байгуулагдав.
|