Индонез

Ерөнхий мэдээлэл

КОВИД-19 цар тахлын хэмжээ Индонезид их байгаа бөгөөд тус улс дахь халдварын тоо нэмэгдсээр байна. Индонезийн Засгийн газар маск зүүх болон зай барих тухай зайлшгүй мөрдөх журмыг тогтоосон. Тус улсын Засгийн газраас 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн КОВИД -19 цар тахлын халдварын тоог бууруулах зорилгоор Нийтийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох онцгой байдлыг (PPKM) зарласан. Уг хязгаарлалт нь Жава, Бали аралд үйлчилж эхэлсэн ба бусад газар байршлаас хамаарч өөр өөр байх боломжтой. Үүний дараа зорчих журамд өөрчлөлт орж, тусгаарлалт, вакцинжуулалтын шаардлага шинэчлэгдсэн байна.

Нэн шаардлагатай үйлчилгээний газар нээлттэй хэвээр, ихэнх сургууль хаагдсан, зай барих дэглэмийн дагуу олон нийтийн арга хэмжээ (албан байгууллагын үйл ажиллагаа, шашин, нийгэм, соёлын цугларалт, арга хэмжээ, нийтийн тээвэр г.м.) ихээхэн хязгаарлагдсан. Олон нийтийн газар маск заавал зүүнэ. Хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд торгууль болон бусад төрлийн шийтгэл ногдуулж байна.

Индонезид ирэх зорчигчид Индонезийн Засгийн газраас зөвшөөрсөн байранд 8 хоногийн тусгаарлалтад байна. Хоёр удаа ПГУ-ын шинжилгээнд хамрагдана. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарах тохиолдолд өөр байгууламж руу шилжүүлэх бөгөөд 14-өөс 32 хоногийн хугацаатайгаар өөрийн зардлаар тусгаарлалтад байхыг шаардана. Эдгээр журмыг хатуу баримтлах болно.

Индонезийн хилээр нэвтрэх, эсхүл дотоодын нислэгээр аялах тохиолдолд гадаадын иргэд КОВИД-19-ийн вакцины бүрэн тунг хийлгэсэн талаарх нотлох баримт (бичгэн, эсхүл цахим хэлбэр)-ыг үзүүлэх шаардлагатай. 12-оос доош насны хүүхэд эцэг эхийн хамт яваа тохиолдолд энэ шаардлагаас чөлөөлөгдөнө.
Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй гадаадын иргэд эмчийн тодорхойлолт, эсхүл зааварчилгааны үндсэн дээр COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Хилээр нэвтрэх, гарах

- Гадаадын иргэд хилээр нэвтрэхдээ зөвхөн оршин суух зөвшөөрөл (KITAS, эсхүл KITAP) эсхүл холбогдох ангиллын визтэй гадаадын иргэдийг орохыг зөвшөөрнө.

- Одоогийн байдлаар Индонезийн Засгийн газар оршин суух зөвшөөрөл, эсхүл холбогдох ангиллын визгүй бол гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, эсхүл зорчихыг хориглосон байна. Гадаадын иргэд визгүй зорчих болон хил дээр виз олгохыг түр зогсоосон. Засгийн газар хилийн хорио, хязгаарлалт ямар хугацаанд үйлчлэх талаар мэдээлэл хараахан өгөөгүй байна. Индонезид зорчих болон визийн журам тогтмол өөрчлөгдөж байгаа тул тус улсын Харьяатын алба (https://www.imigrasi.go.id/) болон ойролцоох Индонезийн ЭСЯ-ны цахим хуудаснаас сүүлийн үеийн мэдээлэл авч болно.

- Индонезийн хилээр нэвтрэх, эсхүл дотоодын нислэгээр аялах тохиолдолд гадаадын иргэд COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн талаарх нотлох баримт (бичгэн эсхүл цахим хэлбэрийн)-ыг үзүүлэх шаардлагатай. 12-оос доош насны хүүхэд эцэг эхийн хамт яваа тохиолдолд энэ шаардлагаас чөлөөлөгдөнө. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй гадаадын иргэд эмчийн тодорхойлолт, эсхүл зааварчилгааны үндсэн дээр КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэх шаардлагаас чөлөөлөгдөнө.

- Хилээр нэвтрэхэд КОВИД-19 шинжилгээ (ПГУ) хийлгэж, сөрөг хариутай байх шаардлагатай. Засгийн газраас тогтооосон одоо үйлчилж байгаа журмын дагуу зорчигчид нислэг үйлдэхээс өмнө 72 цагийн дотор КОВИД-19-ийн ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариутай болохоо Индонезийн хорио, цээрийн албанд үзүүлнэ. Тогтоосон хязгаарлалт нь тогтмол өөрчлөгдөж байгаа тул зорчигчид сүүлийн үеийн мэдээллийг агаарын тээврийн компаниас авах нь зүйтэй.

- Олон улсын нисэх буудал болон бусад нэвтрэх боомтод эрүүл мэндийн үзлэг хийх, шинжилгээ авах журам үйлчилж байна. Олон улсын нисэх буудал дээр ПГУ-ын шинжилгээ авах боломжтой, зайлшгүй эрүүл мэндийн үзлэг хамрагдсаны дараа зорчигчид Засгийн газраас зөвшөөрсөн байранд өөрийн зардлаар 8 хоногийн хугацаатай тусгаарлалтад байна. Тусгаарлалтад байх хугацаандаа  ПГУ шинжилгээг заавал хоёр удаа өгөх бөгөөд сөрөг хариутай байх ёстой. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тухайн зорчигчийг Засгийн газраас тогтоосон КОВИД-19 тусгаарлах байгууламжид 14-32 хоногийн хугацаатайгаар өөрийн зардлаар тусгаарлана.

Хөдөлгөөний хязгаарлалт

- Хөл хорио тогтоосон уу? Бүсчилсэн хорио тогтоосон. Зарим хотод хөдөлгөөний хязгаарлалт үйлчилж, шөнийн хөл хорио түлхүү тогтоосон байх магадлалтай.

- Хот хооронд болон улс хооронд зорчих хязгаарлалт тогтоосон байгаа. Дотоодын нислэгээр зорчих тохиолдолд КОВИД-19 шинжилгээний сөрөг хариу авсан байх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн нисэх компаниас авах боломжтой. Жава, Бали арал руу зорчиход шинжилгээний нэмэлт шаардлагыг тогтоосон бөгөөд ийм төрлийн шаардлагыг бусад газар мөн адил тогтоосон байх магадлалтай. Дотоодын нислэгээр зорчих бол нисэхээс өмнө 72 цагийн дотор ПГУ-ын шинжилгээ өгсөн байна. Бали арал руу зорчих бол зорчихоос өмнө хоёр хоногийн дотор ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх шаардлагатай бөгөөд уг хариу нь зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн QR кодтой байна. Эдгээр хязгаарлалт тогтмол өөрчлөгдөж байгаа тул зорчигчид агаарын тээврийн компани, тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани болон Garuda Indonesia-тай холбогдож, тухай бүр сүүлийн үеийн мэдээлэл авах нь зүйтэй.

- Вакцинд хамрагдаагүй бөгөөд Индонезээс гарах хүсэлтэй байгаа гадаадын иргэд  олон улсын нислэгээр явах цэг рүү дотоодын нислэгээр дамжин өнгөрөх шаардлагатай бол доорх зүйлийг биелүүлсэн тохиолдолд КОВИД-19 вакцины гэрчилгээтэй байх шаардлагаас чөлөөлөгдөнө. Үүнд:

- Зорчигч дамжин өнгөрөх, эсхүл олон улсын нислэг хүлээж байхдаа нисэх буудлын бүсээс гарахгүй байх;

- Зорчигч орон нутгийн боомтын эрүүл мэндийн газраас дотоодод зорчих зөвшөөрөл авсан байх;

- Зорчигч аялал эхлэх хотоос олон улсын нислэг үйлдэх цэг хүртэл шууд дамжин өнгөрөх үнэн зөв нислэгийн маршруттай байх зэрэг болно.

- Дотоодод зорчиж байгаа гадаадын иргэд, ялангуяа Ява, Бали арлын хооронд газар, агаар эсхүл далайн замаар зорчиж байгаа бол COVID-19-ийн шинжилгээнээс гадна вакцины нэг тунг хийлгэсэн тухай баримт (бичгэн эсхүл цахим хэлбэрээр) үзүүлэх шаардлагатай.

- Дотоодод зорчиж байгаа гадаадын иргэд аялал эхлэхээс өмнө 48 цагийн дотор (2 өдөр) ПГУ-ын шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх шаардлагатай.

Тусгаарлалт

- Гадаадын иргэд тусгаарлалтад хамрагдах шаардлагатай.

- Индонезид зорчих бүх гадаадын иргэд дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Очихоос 72 цагийн дотор КОВИД-19-ийн ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариу гарсаныг Индонезийн хорио цээрийн албаныханд үзүүлнэ;

- Индонезийн Засгийн газраас зөвшөөрөсөн байранд 8 хоногийн тусгаарлалтад байна. Тусгаарлалтад байх хугацаанд хоёр удаа ПГУ шинжилгээ өгнө. Зочид буудалд байгаа тохиолдолд шинжилгээг Индонезийн Засгийн газраас зөвшөөрөл олгосон лабораторид авдаг. Эдгээр лабораторийн ихэнх нь гарааны компаниуд байдаг бөгөөд зарим тохиолдолд албан ёсны зөвшөөрөл аваагүй байх магадлалтай. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал тухайн гадаадын иргэнийг өөр байгууламжид шилжүүлэх бөгөөд өөрийнх нь зардлаар 14-32 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлгана. Эдгээр журмыг хатуу мөрдөнө.

- Нэмэлт мэдээллийг ойролцоох Индонезийн ЭСЯ-наас авч болно.

COVID19 шинжилгээ өгөх

- Индонез дахь гадаадын иргэд ПГУ/эсрэг биетийн шинжилгээ өгөх боломжтой бөгөөд 72 цагийн дотор шинжилгээний хариуг авах боломжтой.

- КОВИД-19-ийн ПГУ болон эсрэг биетийн түргэвчилсэн шинжилгээг Индонез дахь ихэнх эмнэлэгт өгөх боломжтой. Шинжилгээний хариуг имэйлээр авах боломжтой. Эсрэг биетийн түргэвчилсэн шинжилгээний хариу хэдхэн цагийн дотор гардаг. Индонез дахь лабораторын шинжилгээний үнэн зөв, найдвартай байдал нь харилцан адилгүй байж болно. Эсрэг биетийн шинжилгээний хариу КОВИД-19-ийн халдвар аваагүй байх нотолгоо болохгүй байх боломжтой. Индонезийн байгууллага сүүлийн үед зөвхөн ПГУ шинжилгээний хариуг хүлээн авдаг болсон.

- Бали руу зорчих бүх хүмүүс QR, эсхүл баркод бүхий ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.

Вакцинжуулалтын талаарх мэдээлэл

- Индонезийн Засгийн газар КОВИД-19-ийн эсрэг вакциныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гадаадын иргэд Индонезид вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Гэхдээ оршин суугаа газар, байршил болон вакцины олдоцоос хамаарна. Дэлгэрэнгүй мэдээллийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад хандаж авч болно.

- Индонезид Sinovac, Moderna болон AstraZeneca зэрэг вакцин хийлгэх боломжтой.

- Индонезийн Эрүүл мэндийн яамнаас гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтойг нотолсон ч вакцинжуулалтын дараалал, эрэмбэ газар бүр ялгаатай бөгөөд гол төлөв Жакарта, Балид хүртээмж сайтай байна. Индонез дахь гадаадын иргэд вакцин хийлгэхдээ  KTP эсхүл NIK (үндэсний ID дугаар) үзүүлэх шаардлагатай. Индонезид оршин суугаа гадаадын иргэд  бүртгүүлэхээсээ өмнө ойр байгаа хувийн эмнэлэг, хот, дүүргийн эрүүл мэндийн газар эсхүл хөршийн эмнэлэг (puskesmas)-тэй холбогдож, вакцины хүртээмж, тавигдаж байгаа шаардлагын талаар мэдээлэл авах нь зүйтэй.

Тээврийн үйлчилгээ

- Олон улсын нислэг хийгдэж байгаа. Жакартагаас олон улсын нислэг хийгдэж байна. Дотоодын нислэгээр зорчих бол зай барих дэглэмийг мөрдөж, КОВИД-19-ийн шинжилгээ өгч сөрөг хариу авсан байх шаардлагатай. Эдгээр хязгаарлалт тогтмол өөрчлөгдөж байгаа тул зорчигчид агаарын тээврийн компанитай холбогдож, сүүлийн үеийн мэдээлэл авах нь зүйтэй.

- Дотоодын нийтийн тээвэр үргэлжилж байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ  маск зүүх, зай барих зэрэг нийтэд тогтоосон хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөнө. Нийтийн тээвэрт зай барих дэглэм тогтоосон тул тээврийн хэрэгслийн суудал, багтаамж багасаж, цагийн хуваарьт өөрчлөлт орсон байх магадлалтай.

Торгууль

- Олон нийтийн газар зай барих болон бусад хорио цээрийн дэглэм сахиагүй тохиолдолд торгууль ногдуулах болон бусад төрлийн хариуцлагын арга хэмжээ авах боломжтой.

Хэрэгтэй зарим цахим хуудас:

- Индонезийн гадаадын иргэн, харьяатын алба - https://www.imigrasi.go.id/