Тодорхойлолт авах

Банкинд данс нээх, оршин суух зөвшөөрөл сунгах, жолооны үнэмлэх авахад  ЭСЯ-наас Таны оршин суугаа хаяг, гадаад паспорт, оюутны үнэмлэх, монголын жолооны үнэмлэхний хуулбарыг үнэн зөв болохыг нотолсон тодорхойлолт хэрэгтэй болдог. Иймд оршин суугаа хаягаа нотлох бичиг баримт, гадаад паспорт, оюутны үнэмлэх болон жолооны үнэмлэхний хуулбартай хамт ЭСЯ-нд ирж тодорхойлолт авах боломжтой.