Хүүхэд үрчлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу үрчлэлтийн бүртгэл хийнэ. Үрчлэн авагч нь хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэхдээ дараахь материалыг бүрдүүлж, ЭСЯ-д биечлэн авч ирнэ:

1. Хүүхэд үрчлэлтийн бүртгэл хийлгэх тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн буюу үрчлүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/;

2. Үрчлэн авагчийн дараахь баримт бичгийн хуулбар:

  • Иргэний үнэмлэх (нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай),
  • Гадаад паспорт (зурагтай хэсэг болон визтэй хэсгийн),
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
  • Кувейт Улсад оршин сууж буйг нотолсон баримт бичиг /жишээлбэл хүчин төгөлдөр жолооны үнэмлэх, жолоо барих эрхгүй үнэмлэх, сургуулийн оюутны үнэмлэх, ажиллаж буй байгууллагын тодорхойлолт гэх мэтчилэн/

3. Үрчлэн авч буй хүүхдийн төрсний гэрчилгээ;

4. Үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5. Тухайн хүүхдийг үрчлэхийг зөвшөөрсөн Сум, дүүргийн Засаг даргын шийдвэр (эх хувиараа);

6. Сум, дүүргийн Засаг даргад хүүхдээ үрчлүүлэх тухай гаргасан эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.

Тайлбар: Хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэх үед үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ЭСЯ- т өөрийн биеэр ирэх шаардлагатай.

https://www.oficinatqc2011.ufma.br/local.html joker gaming 123 joker gaming 123 bandar togel hadiah 4d 10 juta terpercaya toto slot toto togel 4d bandar togel terpercaya https://www.unac.edu.pe/images/ bandar togel hadiah 4d 10 juta terpercaya situs togel terpercaya situs togel terpercaya slot88 gacor slot88 toto togel macau https://artyomkashkin.ru/wp-content/plugins/dzs-zoomsounds/ slot deposit pulsa tanpa potongan slot88 http://titi4didnslot.prefeituradeitacoatiara.com.br/ idn slot toto togel toto togel slot toto togel slot toto togel slot slot deposit pulsa 10rb idn slot 88