Итгэмжлэл олгох

Тайланд, Малайз, Мьянмар, Индонез Улсад оршин суугаа Иргэн та өөрийн хийхийг хүссэн итгэмжлэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх, тэтгэврийн мөнгө авах үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр/итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн Таныг төлөөлөх төлөөлөгчийн эрх нь хууль тогтоомж (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.

Бүрдүүлэх материал:

  • Монгол Улсын гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт (үйлчилгээний төлбөр банкаар тушаасан байна)

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
  • Итгэмжлэл явуулахдаа Иргэн та өөрийн биеэр ирэх боломжгүй бол ЭСЯ-нд итгэмжлэл явуулахыг хүссэн өргөдлийг заавал хавсаргана.
  • Таны итгэмжлэлийг ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэнэ.
  • Төлөөлөгч Гадаад харилцааны яамны Консулын газарт бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
  • Гадаад харилцааны яамны Консулын газар Даваа-Баасан гаригт 09:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд ажилна.
  • Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр шалгана уу. Итгэмжлэл ирсэн эсэхийг энд дарж шалгана уу.
  • ЭСЯ-наас ГХЯ-ны Консулын газарт баталгаажуулсан бичиг баримтыг илгээхдээ илгээж буй Таны эсхүл монголд хүлээн авах хүний цахим шуудангаар давхар хүргүүлэх боломжтой тул давхар хүлээн авах хүсэлтээ цахим шуудангийн хаягийн хамт өргөдөлдөө бичнэ үү.

Дараах холбоосоор орж, итгэмжлэлийн маягтыг хэвлэн авч тод хар өнгийн балаар итгэмжлэлээ гаргацтай бичнэ. Хэрхэн бичих загварыг харна уу. Итгэмжлэл дээрх оршин суугаа хаягаа монгол хэлээр галиглаж бичнэ үү.

Маягт 1

Итгэмжлэл /Ерөнхий/

Маягт 2

Орон сууц /1 өмчлөгч/

Орон сууц /2 өмчлөгч/

Орон сууц /3 өмчлөгч/

Маягт 3

Хашаа, байшин

Маягт 4

Үл хөдлөх хөрөнгө /1 өмчлөгч/

Үл хөдлөх хөрөнгө /2 өмчлөгч/

Үл хөдлөх эд хөрөнгө /3 өмчлөгч/

Маягт 5

Шүүхэд төлөөлөх

Маягт 6

Тэтгэвэр авах

Маягт 7

Хадгаламж захиран зарцуулах

Маягт 8

Хүүхдийн мөнгө авах /1 хүүхэд/

Хүүхдийн мөнгө авах  /1-ээс дээш хүүхэд/

Маягт 9

Газар авах /1 хүн/

Газар авах /2 хүн/

Газар авах /3 хүн/

Маягт 10

Иргэний үнэмлэх авах

Маягт 11

Хүүхэд харгалзан авчрах

Маягт 12

Гэр бүл цуцлах

 
https://www.oficinatqc2011.ufma.br/local.html joker gaming 123 joker gaming 123 bandar togel hadiah 4d 10 juta terpercaya toto slot toto togel 4d bandar togel terpercaya https://www.unac.edu.pe/images/ bandar togel hadiah 4d 10 juta terpercaya situs togel terpercaya situs togel terpercaya slot88 gacor slot88 toto togel macau https://artyomkashkin.ru/wp-content/plugins/dzs-zoomsounds/ slot deposit pulsa tanpa potongan slot88 http://titi4didnslot.prefeituradeitacoatiara.com.br/ idn slot toto togel toto togel slot toto togel slot toto togel slot slot deposit pulsa 10rb idn slot 88