Тай Вант Улс
тайгаар ราชอาณาจักรไทย →
Ратча аначак Таи
|
|
Нийслэл
(их хот) |
Бангкок |
Албан хэл |
Тай хэл |
Албан үсэг |
тай үсэг |
Ард түмэн
(2009[1] он) |
75% - Тай үндэстэн
14% - Хятад үндэстэн
11% - бус ард түмэн |
Олон түмэн |
Тайнхан |
Төр засаг |
Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж, үндсэн хуульт
хаант засагтай |
- |
Ван |
эзгүй |
- |
Ерөнхий сайд |
Прают Чан-о-ча |
Улсын хурал |
Раттасапа → «Улсын Зөвлөл» |
- |
Дээд танхим |
Сенат → «Чуулган» |
- |
Доод танхим |
«Төлөөлөгчдийн танхим» |
Түүх |
- |
1238-1448 он |
Сухотай улс оршин тогтносон |
- |
1351–1767 он |
Айуттаяа улс оршин байв |
- |
1782-04-06 |
Раттанокос улс байгуулагдсан |
- |
1932-06-24 |
Өнөөгийн хаант засагт Тай улс |
Нутаг дэвсгэр |
- |
Бүх талбай |
513,120 км2 (51) |
- |
Гадаргын ус (%) |
0.4 |
Хүн ам |
- |
Тооцоо (2011) |
66,720,153[2] (19) |
- |
Тооллого (2000) |
60,606,947[3] |
- |
Нягт сийрэг |
132.1 хүн/км2 |
ДНБ (ХАЧТ) |
2010 оны тооцоо |
- |
Нийт дүн |
$586.877 тэрбум[4] (24) |
- |
Нэг хүнд |
$9,187[4] (86) |
ДНБ (Нэрлэсэн) |
2010 оны тооцоо |
- |
Нийт дүн |
$318,850 тэрбум[4] (30) |
- |
Нэг хүнд |
$4,992[4] (88) |
ОТББИ (2009) |
42.5[5] |
ХХИ (2011) |
▲0.682[6] (дунд) (103) |
Мөнгөний нэгж |
Тайн бат (฿) (THB) |
Цагийн бүс |
НЗНЦ+7 |
Домэйн нэр |
латин .th, тай .ไทย |
Утасны томьёо |
+66 |
|
|
Тайландын Хаант Улс (тайгаар ราชอาณาจักรไทย - Ратча аначак Таи), товчоор Тайланд, Тай улс (тайгаар ประเทศไทย - Пратет Таи - «Тай улс/орон») — Дорно-Өмнө Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог, Бангкок нийслэлтэй, бүрэн эрхт, хэмжээт эрхт хаант засагтай вант улс; Тай хэлээр ойлголцох 67 сая хүний эх орон.
Нэр
Энэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам (тай хэл бичигт สยาม - Саяам) гэдгээр таниж байв. Герман хэлний Thailand («Тай нутаг») гэдгээс Орост 1930-аад онд Таиланд, дараа нь Оросоос Монголд Таиланд гэж оржээ. 1982 оны тольд Таиланд → Таи улс гэж орчуулсан нь бий.[7] Ардчилсан Монголд төдий л анзаарагдахгүйгээр Таиланд-аас Тайланд болж хувьсч байгаа.
Газар орон
Байр зүйн газрын зураг
Тай бол Энэтхэг-Хятадын хойгт, өрнө захаараа Мьянмар (хилийн урт - 1800 км), дорнод Лаос (1754 км), Камбож (803 км), өмнөдөөр Малайз (506 км) дөрөвтэй 4,863 км урт зурвасаар хиллэж, х.ө.5° – 20°, з.у. 97° – 105° хооронд 513,120 км2 газар эзлэн байгаагаараа дэлхийн 49-р том (Йеменээс жижиг, Испаниас том) орон.
Хүн ард
Тайланд газар нутгаараа дэлхийд 50-д, хүн амаараа 20-д ордог. Хүн амынх нь 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малай гаралтай. Үлдсэн 7%-ийг мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлнэ. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм. |