ТАЙЛАНДАД АЯЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Тайландын Хаан болон Хааны гэр бүлд хүндэтгэлтэй хандах. Тайландын хааны гэр бүл, эсхүл тэдгээрийн хөрөгтэй Тайландын мөнгөн тэмдэгт (THB)-ийг үл хүндэтгэсэн (урах, зурах, гишгэх гэх мэт) тохиолдолд “Lese Majeste” хуулийн дагуу 3-15 жилийн хорих ял оноодог.
  2. Хааны ордон болон сүм хийд үзэхдээ ханцуйгүй цамц, шорт, жинс, уранхай өмд, богино банзал зэрэг хувцас өмсөхгүй байх.
  3. Тайланд Улсад хүний толгойд хүрэхээс цээрлэх.
  4. Хөлийн ул хэсгийг бохир гэж үзэн гэр, зарим дэлгүүр, сүм хийдийн үүдэнд гутлаа тайлж орох.
  5. Хуруугаар заахыг цээрлэх.
  6. Визийн хугацаа хэтрүүлэх тохиолдолд тус улсын Гадаадын иргэд, харьяатын албанаас саатуулж, торгууль ноогдуулах бөгөөд торгуулийн хэмжээ нь нэг өдрийн 500 баат (15 ам.доллар). 
  7. Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглодог тул аливаа хууль бус тоглоомын газраар явахаас зайлсхийх.
  8. Тайландын эмнэлгийн үйлчилгээ нь өндөр өртэйгтэй тул аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна.

- Яаралтай үед холбоо барих утасны жагсаалт:
- Аялал, жуулчлалын цагдаа: 1155
- Түргэн тусламж: 1669
- Гал унтраах алба: 199
- Цэвэр, бохир усны сүлжээний гэмтэл: 1125
- Цахилгааны гэмтэл: 1130