Гадаад паспорт захиалах

Тайланд, Малайз, Мьянмар, Индонез Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болсон тохиолдолд Е серийн буюу энгийн гадаад паспорт шинээр авна. Гадаад паспорт шинээр авахын тулд дараах бичиг баримтыг бvрдvvлж, ЭСЯ-д авчирна:
1. ЭСЯ-ны нэр дээр гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, e-mail хаягийг заавал тодорхой бичсэн байна)
2. “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг, өргөдөл”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлэг, өргөдлийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
4. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар
5. Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/
6. Гадаад паспорт, үйлчилгээний хураамж төлсөн баримт (банкаар тушаасан байна)

Тайлбар: ЭСЯ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-д ирүүлдэг. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 6 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Анхаарах зүйлс:
1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.
2. Паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
3. Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр/итгэмжлэгдэгчээр дамжуулан захиалах боломжтой.

https://www.oficinatqc2011.ufma.br/local.html joker gaming 123 joker gaming 123 bandar togel hadiah 4d 10 juta terpercaya toto slot toto togel 4d bandar togel terpercaya https://www.unac.edu.pe/images/ bandar togel hadiah 4d 10 juta terpercaya situs togel terpercaya situs togel terpercaya slot88 gacor slot88 toto togel macau https://artyomkashkin.ru/wp-content/plugins/dzs-zoomsounds/ slot deposit pulsa tanpa potongan slot88 http://titi4didnslot.prefeituradeitacoatiara.com.br/ idn slot toto togel toto togel slot toto togel slot toto togel slot slot deposit pulsa 10rb idn slot 88