Иргэний шинэчилсэн бүртгэл

Нэг. 16 нас хүрсэн эсвэл өмнө нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн цахим үнэмлэхний бүртгэл хийлгэхдээ ЭСЯ-ны консулын ажилтнаас урьдчилан цаг авч өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудын бүрэн бүрдлийг хангасан байна. Үүнд:

  • Бүртгэлийн мэдүүлгийн маягт;
  • Төрсний гэрчилгээ;
  • Эцэг болон эхийн иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж төлсөн баримт (үйлчилгээний төлбөр банкаар тушаасан байна)

Хоёр. 25, 45 насанд хүрсэн Монгол Улсын иргэд цахим үнэмлэхний сунгалт хийлгэхээр ирэхдээ ЭСЯ-ны консулын ажилтнаас урьдчилан цаг авч өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгөх шаардлагатай. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудын бүрэн бүрдлийг хангасан байна. Үүнд:

  • Бүртгэлийн мэдүүлгийн маягт;
  • Өмнөх иргэний үнэмлэхний хуулбар;
  • Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа;
  • Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж төлсөн баримт (үйлчилгээний төлбөр банкаар тушаасан байна)

Зөвлөмж:
Үнэмлэх хүсэгч нь хөгжлийн бэрхшээл /хэл яриа, сонсголын болон бусад/-тэй бол гэр бүлийн аль нэг гишүүн хамт ирнэ. Монгол хэл мэдэхгүй бол үнэмлэх хүсэх үйл ажиллагааны учир холбогдлыг урьдчилан ойлгуулж, бичиг баримтыг нь бүрэн өгч явуулна уу.
Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. Дунджаар 90 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.

Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын Засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авах боломжтой.