Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан баримт бичгийн жагсаалт

 
Төрөл Гэрээний нэр Байгуулсан огноо
Визгүй зорчих Дипломат, албаны паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1994.02.25 Бангкок
Агаарын харилцаа Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1994.02.25 Бангкок
Давхар татвар Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын конвенц 2006.08.17 Улаанбаатар
Соёл /дангаар/ Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр 2006.08.17 Улаанбаатар
Визгүй зорчих Энгийн паспорт бүхий иргэдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2007.12.14 Бангкок
Спорт Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2013.03.05
Найрамдал, хамтын ажиллагаа Хоёр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Иргэд харилцан зорчиж буй тухай –       Монгол Улсаас жилд дунджаар 8,000 – 10,000 мянган хүн Тайландад зорчиж байна /дийлэнх нь аялал жуулчлалын зорилгоор/. Харин тайландын талаас жилд дунджаар 500 – 600 хүн зорчиж байна.

–       2007 оноос хойш бүх төрлийн паспорттай иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа

Иргэдийн тухай мэдээлэл:

 

–       Манай 50 гаруй иргэн Тайландад байнга оршин сууж байна. Тэдгээрийн дийлэнх нь олон улсын байгууллага болон гадаадын компаниудад ажиллаж байна.

–       Тайландын 40 орчим иргэн Монгол Улсад байнга оршин сууж байна. Тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Соёлын харилцаа

 

Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 2 дугаар сард Рангситын Их сургуультай хамтран “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” морин хуурын концерт-хамтарсан тоглолт, коктейль, мөн   “Монголын сайхан орноор” фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Хамтарсан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин О.Амарбаяр, Морин хуурын чуулга, “Хан хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын чуулган, Тайландын Ардын жүжигчин Наоварат Понгпайбун, Рангситын их сургуулийн симфони найрал хөгжмийн чуулга, “RSU Jazz” хамтлаг, “One World Project” хамтлагийн нийт 60 гаруй жүжигчид оролцов. Арга хэмжээнд тайландын талаас төр засгийн төлөөллөөс гадна соёл, урлагийн алдартан, хөгжмийн зохиолчид, их дээд сургуулийн оюутан, багш, иргэд зэрэг 800 гаруй хүн үзэж сонирхсон.
Батлан хамгаалахын харилцаа Тайланд, Монголд зохион байгуулдаг “Кобра Гоулд”, “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд төлөөлөгчид харилцан урин оролцуулж, Батлан хамгаалахын сайд нар бүсийн аюулгүй байдлын асуудлаарх уулзалтын үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ирсэн.