ИРЖ БУЙ АЯЛАГЧИД ОНГОЦОНД СУУХААС ӨМНӨХ ПГУ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОВ.

Тайландын КОВИД-19-ийн Нөхцөл байдлын удирдлагын төв (CCSA)-ийн хэвлэлийн төлөөлөгч Сумани Вачарасинтын мэдэгдсэнээр Тайланд руу зорчих зорчигчид “Test & Go”, “Sandbox” болон “Quarantine” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аялалд гарахаас өмнө өгдөг КОВИД-19 цар тахлын ПГУ-ын шинжилгээг өгөх шаардлагагүй болж байна. Харин дээр дурдсан хөтөлбөрийн аль нэгээр зорчсон зорчигчид ирсэн өдрөө ПГУ-ын шинжилгээ өгнө. Мөн зочид буудалдаа 5 дахь өдрөө АТК буюу түргэвчилсэн шинжилгээг бие даан хийх шаардлагыг Тайландын талаас тавихаар болжээ. Мөн “Sandbox” хөтөлбөрөөр зорчсон зорчигчид тусгаарлалтад таван өдрийн турш байх ёстой ажээ. Харин “Quarantine” хөтөлбөрт хамрагдсан зорчигчид тав хоногийн турш тусгаарлагдаж, дөрөв, тав дахь өдөр нь ПГУ-ын шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна. Түүнчлэн тус төвөөс улбар шар бүсэд байгаа 44 мужийн тоог 20 болгон бууруулж, шар бүсэд хамаарах 25 мужийн тоог 47 болгон нэмэгдүүлснээс гадна аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цэнхэр бүсэд Чианг Май, Печабури мужийг нэмсэн байна. Эх сурвалж: https://www.bangkokpost.com/thailand/general/2288446/ccsa-scraps-pre-travel-tests-for-inbound-travellers