ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА-МЬЯНМАР

2026-03-31


Худалдааны харилцаа

Нийт худалдааны эргэлт 1,84 сая ам.доллар (2025 он)

  • Экспорт:  0 ам.доллар 

  • Импорт: 1.84 сая ам.доллар

Нийт худалдааны эргэлт 1,46 сая ам.долл (2024 он)

  • Экспорт:  0 ам.доллар 

  • Импорт: 1,46 сая ам.доллар

 

Импортын гол бүтээгдэхүүн: сүлжмэл костюм, сүлжмэл дотуур хувцас, сүлжмэл гадуур цамц, сүлжмэл бусад хувцас, оёмол пальто, хослол, бусад оёмол хувцас, цүнх, гутал.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

 

  • Мьянмарын тал манай хоол, үйлчилгээний салбарт 10,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн;

Зээл, тусламжийн тухай мэдээлэл

 

  • 2015 оны 8 дугаар сард болсон их хэмжээний борооны улмаас Мьянмарын ихэнх нутгаар үер болсонтой холбогдуулан манай Засгийн газраас 10,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн;
  • 2025 оны 3 дугаар сарын 28-нд болсон газар хөдлөлттэй холбогдуулан Засгийн газраас 100,000 ам.долларын хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийг АСЕАН-ны Гамшгийн удирдлагын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах төв (AHA Centre)-өөр дамжуулан олгосон.